• Өнөөдөр 2025-11-10

О.БААСАНХҮҮ: Ардчилсан намын үе үеийн лидерүүд улстөрчдийн гарт амиа алддаг

2022-04-06,   348

      Тагнуулын ерөнхий газраас хийсэн өнөөдрийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар Ардчилсан намын удирдлагууд  мэдээлэл хийж байна. Энэ үеэр О.Баасанхүү “Ардчилсан намын үе үеийн лидерүүд улстөрчдийн гарт амиа алддаг. Хэрвээ тэд бусдын гарт амиа алдаагүй байсан бол өнөөдрийнх шиг хагарал, бутралд орохгүй байсан. Хоёрдугаарт,  үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал гээд эрх баригч нам хариуцлагагүй ажиллаж, иргэдийн бухимдлыг хүргэж байна. Тэгэхээр иргэд мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Өчигдөр Ерөнхий сайд баахан татаа тунгаа яриад явсан. Өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас мөн учир битүүлэг мэдээлэл хийлээ. Энэ мэдээлэлтэй хамгийн ойр байдаг хууль хүчний байгууллага, төр засгийн газрууд ард түмний тайван амгалан байдлыг хангах үүднээс захиалагчтай нь хамт гэм буруугийн хэргийг шийдэх ёстой” гэв.
 

О.БААСАНХҮҮ: Ардчилсан намын үе үеийн лидерүүд улстөрчдийн гарт амиа алддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188