• Өнөөдөр 2025-05-19

Л.МӨНХБААТАР: Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сая гаруй зөрчилд хариуцлага оногдуулсан

2022-04-05,   425

     УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 
 
      Тус хуралдаанаар Л.Мөнхбаатар гишүүн "Зөрчлийн тухай хуулийн өргөн барьсан төсөлтэй танилцлаа. Шийтгэлийн төрөлд сануулах шийтгэлийг нэмэх, зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим зөрчлийг нэмэх, хасах агуулгатай төсөл юм байна. Төслийг хэлэлцэх нь зөв гэж бодож байна. Энэ хууль хэрэгжиж эхлээд таван жилийн хугацаанд найман сая гаруй зөрчилд хариуцлага оногдуулсан байна. Энэ нь хор хөнөөл багатай, зөрчилд тооцогдох шаардлагагүй зүйлүүдийг зөрчилд оруулснаас болж хариуцлага тооцох асуудал хавтгайрсан. Хууль бүрийн ард байдаг хариуцлагын асуудлыг бүгдийг нь нэгтгээд зөрчил болгочихсон. Тиймээс өөрчлөлт оруулах шаардлагатай бөгөөд юуг зөрчил гэж үзэх вэ гэдгээ зөв тодорхойлох нь хамгийн чухал байна" гэв.

Л.МӨНХБААТАР: Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сая гаруй зөрчилд хариуцлага оногдуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188