• Өнөөдөр 2025-05-19

Ерөнхий сайд “Үнэ тогтворжуулах“ хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2022-04-05,   529

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үнэ тогтворжуулах“ хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
 
   Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас цар тахлын хүндрэлтэй цаг үед хариу арга хэмжээ авах тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтээр цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах, вакцинжуулалтыг идэвхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж эм, эмнэлгийн хэрэгслийг татан авсан.
 
    Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжсэн. Харамсалтай нь шар түвшинд шилжсэнээс арав хоногийн дараа ОХУ болон Украин Улсын хооронд хурцадмал нөхцөл байдал үүссэнээс болж дэлхийн улс орнуудын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна. Үүний үр дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ  нэмэгдэж, шатахууны хомсдол зэрэг олон асуудал үүсээд байна. Манай хөрш хоёр улсад эдийн засгийн хямралын давлагаа эрчимжиж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас, Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4 болон Засгийн газрын тухай хуулийн 8.5 дахь заалтуудыг үндэслэн Олон улсын хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтэд сөргөөр нөлөөллийг буруулахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж “Үнэ тогтворжуулах” хуулийн төслийг өргөн барьж байна.

   Энэхүү хууль нь хэрэгжсэнээр дараах үр дүн гарна гэж Монгол Улсын Засгийн газраас тооцоолж байна.

 
  • Мах, гурил болон газрын тосны хангамж бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах нөөц бүрдүүлэх замаар хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгох. Шаардлагатай хүүгийн татаасыг олгох.
  • Үнэт цаас баталгаа гаргах
  • Газрын тосны бүтээгдэхүүн импортын гаалийн албан татвар болон бусад зүйлсэд Монгол Улсын Засгийн газар зохицуулалт хийдэг болох.
  • Монголбанканд валютын нөөц бүрдүүлж, энэхүү хямралт нөхцөл байдлыг үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг түр хугацаанд Монгол улсын засгийн газар өөрөө авах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна.
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож Лондонгийн металлын биржийн таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах
 
Эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлж олон улсын хямралт байдлыг даван туулахад ач холбогдол өгч хамтран ажиллахыг эрхэм УИХ-ын дарга танаас хичээнгүйлэн хүсье” гэлээ.
 
 
 
 

Ерөнхий сайд “Үнэ тогтворжуулах“ хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188