• Өнөөдөр 2024-04-28

Т.МӨНХСАЙХАН: Манай улсад согтууруулах ундааны шалтгаант хүн амины гэмт хэрэг өндөр хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр “Манай улсад одоогийн байдлаар 90 мянга орчим хүн архинд донтсон байна. Жил ирэх тусам архинаас улбаатай гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэндийн өвчлөл нэмэгдсээр байна. 38-40 градусын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Тус градусын согтууруулах ундаа нь хүний эрүүл мэндийг асар ихээр хохироож, өвчлөлийн эх үүсвэр болдог. Архины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүний эсрэг цогц бодлого өмнө нь хэрэгжүүлж байгаагүй билээ. Тиймээс ирээдүйн 10 жилийг олж харсан арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэйг судалгааны үр дүн харуулж байгаа. Архины зохисгүй хэрэглээг бууруулах үндсэн 10 төрлийн арга байдаг. Энэ төрлийн хэрэглээг багасгахад залуусын цаг завыг зөв өнгөрүүлэх боломжоор юун түрүүнд хангъя.  Мөн манай улсад согтууруулах ундааны шалтгаант хүн амины гэмт хэрэг өндөр хувьтай байна. Жил ирэх тусам согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил нэмэгдээд байгааг судлахад манай улсад барьж байгаа бодлоготой холбоотой байна. Согтууруулах ундааны хэрэглээг зүй зохистой болгодог хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого юм. Манай улсад онцгой албан татвар 38-40 градусын согтууруулах ундаа нь 26 градустай согтууруулах ундаанд ногдож байгаа татвартай адил байгаа.  Энэ нь жилд 2-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. 25-40 градусын согтууруулах ундааны татвар нь 6960 төгрөг. Төдийлөн хэрэглээд байдаггүй 40 градусаас дээш градустай согтууруулах ундааны татвар үүнээс хоёроос дөрөв дахин өндөр байна" гэлээ.
 
 

Т.МӨНХСАЙХАН: Манай улсад согтууруулах ундааны шалтгаант хүн амины гэмт хэрэг өндөр хувьтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188