Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд С.Жавхлан “Засгийн газрын хуралдаан шуурхай зарлагдаад, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдлээ. Энэхүү хуулийн төсөл нь дэлхий нийт коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлсээр 2022 онд Дэлхийн эдийн засаг иргэн сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн идэвхжлийн түвшинд эргэн хүрэх боломжтой гэж олон улсын байгууллага төсөөлж байна. Гэвч нөхцөл байдал өөр байна. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украин улсын эсрэг зэвсэгт мөргөлдөөн хийснээр Дэлхий нийтийн геолополитик, эдийн засгийн нөхцөл байдалд тооцоолоогүй хүндрэл учирч байна.
Олон улсын байгууллагууд 2022 онд Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дунджаар 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан боловч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.8-3.5 хувь орчим гэж тооцоолж байна. Манай улсын хувьд мөн бидний төсөөлж байснаас эдийн засгийн өсөлт удаашралтай байна. Ингээд ОХУ-ын голлох бүтээгдэхүүн болох газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж, нийлүүлэлтийн тасралт үүсэх эрсдэл үүссэнээр импортлогч орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна.
Ингээд уг хуулийн төслийг өрөгн барьснаар энэ хуулиар дараах найман чиглэлээр арга хэмжээ авна.
-УИХ, Засгийн газар, төв банк, хувийн хэвшил ямар үүрэг, хариуцлагатай оролцох вэ гэдгийг салгаж, эрх, үүрэг чиглэлийг тодорхойлсон байгаа юм.
-Монгол банкны хувьд мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлочийн урьдчилгаа мөнгийг төлөх, шаардагдах хөнгөлөлттэй хүүгийн боломжийг бий болгох
-Монгол банкнаас гадаад банкны улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуй нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металийн биржэд таван хувийг гадаад, дотоодын зах зээлээр алт худалдан авна Түүнчлэн ашигт малтмалын салбарт ашиглласан алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэнд энэ хуулийн хэрэгжих хугацаанд хариуцлага ноогдуулахгүй байх.
-Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүнийг хангамж, хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг тав хүртэлх хувийг зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна
-Засгийн газраас бага хурлын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэх, төсөв хооронд төсөвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон, урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бөгөөд төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн газрын үнэт цаас баталгаа гаргах арга хэмжээ авна
-Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн хомстол үүсэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ мөрдүүлнэ
-Хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамжийн хомстол үүсэхээс сэргийлж, экспортох хүнсний нэр төрөл, тоо хэмжээ тухай бүрд тогтож мөрдүүлэх бөгөөд энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг мөрдүүлнэ
-Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно” гэв.
| С.ЖАВХЛАН: Эдийн засгийн өсөлт удаашралтай байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |