• Өнөөдөр 2025-05-19

АН-ын даргын сонгуульд 96.3 хувийн саналаар Х.Баттулга яллаа

2022-04-04,   509

  Ардчилсан Намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 3-нд орон даяар болж өндөрлөлөө. Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн мэдээг Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал танилцууллаа. АН-ын даргын сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 74.9 хувь нь санал өгч оролцсон байна. Нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө санал өгсөн гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ.

АН-ын даргын сонгуульд 96.3 хувийн саналаар Х.Баттулга яллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188