• Өнөөдөр 2025-11-10

Э.БАТ-ҮҮЛИЙН ӨМГӨӨЛӨГЧ : Шүүх хурлыг нээлттэй явуулж, биечлэн оролцуулах саналын үүднээс шүүх хурал түр засвсарласан

2022-04-04,   537

    Хотын дарга асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр эхэлсэн бөгөөд түр завсарласан байна.
 
   Энэ талаар түүний өмгөөлөгч “Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Э.Бат-Үүл болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх эрхийг олон нийтэд нээлттэй явуулж, хүмүүсийн мэдэх эрхийг хүндэтгэх гдэг саналыг тавьж байдаг. Шударга шүүхийн нэг шалгуур бол нээлттэй шүүх хуралдаан байдаг. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс энэ шүүх хуралдааныг нээлттэйгээр, биечлэн явуулах хүсэлтийг хангаач гэсэн асуудлыг тавьсан. Одоо энхэүү хүсэлтийг хүлээж авч, 409 дүгээр хорих ангиас авчрахаар болж байна. Одоо бол давж заалдах шатны шүүх хэргийг шударгаар , олон нийтийн мэдэх эрхийг хүндэтгэх байх гэж бодож байна.  Тэгээд нэг цагаар завсарласан. Э.Бат-Үүлийн тухайд өлсгөлөн зарлах тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Харин хэвлэлийн бага хурал хийсний дараагаар албан бусаар өөрийнх нь ар гэр рүү гээ бичиж байсан захидал болон зарим нэг нийтлэлийг явуулсан. Өөрт нь энэ эрхийг албан ёсоор сэргээлээ гэж мэдэгдээгүй. Тийм болохоор энэ хүн түр хугацаанд өлсгөлөнгөө зогсооё гэж шийдсэн. Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбогдох албан тушаалтнууд худал мэдээллийг олон нийтэд түгээж эхэлсэн нь мэдэгдэж байгаа" гэв. 

Э.БАТ-ҮҮЛИЙН ӨМГӨӨЛӨГЧ : Шүүх хурлыг нээлттэй явуулж, биечлэн оролцуулах саналын үүднээс шүүх хурал түр засвсарласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188