АН-ын даргын сонгуулийн санал хураалт Хан-Уул дүүрэгт болж байна. Энэ үеэр ерөнхийлөгч асан Х.Баттулга саналаа өгч, байр сууриа илэрхийллээ.
Энэ оны гуравдугаар сарын 16 -наас АН-ын дотоод сунгаа үндсэндээ эхэлсэн. Тиймээс 21 аймаг есөн дүүргийнхээ сонгогчтой уулзсан. Өнөөдөр дүнгээ гаргах сонголт болж байна. Сонгуулиа хүндэтгээд өөрийнхөө оршин суудаг Хан-Уул дүүрэгт ирж саналаа өгч байгаа минь энэ. Ардчилсан намын гишүүдээ сонгох сунгаад иргэд маш их идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байна. Цахим орчинд ч идэвхтэй байгаа нь харагдаж байна. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Ардилсан нам маань сэргэж байна. Тиймээс ахмадууд, залуучууд та бүхэн ардилсан намын даргыг сонгох энэхүү сонгуульд саналаа өгөөрэй. Ирээдүйн ялалтын эхлэл шүү гэж хэлмээр байна. Улсын дээд шүүх бол зүгээр бүртгэх үүрэгтэй. Энэ нам тэгнэ, тиймээс энэ намд үйлчлэнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол улс төрийн башир арга. Гэхдээ монголчууд бид нэг нэгнээ хэмнэлдэж боллоо. Монголчууд бидний дайсан бол ядуурал, ажилгүйдэл шүү гэж хэлмээр байна” гэв.
Х.БАТТУЛГА: Монголчууд бид нэг нэгнээ хэмлэж дууслаа |
|