МАН-аас Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон есөн гишүүнээ хуулийн байгууллагад шалгуулахаар болсон талаар өчигдөр мэдэгдсэн билээ.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна. Хөгжлийн банканд хуримтлагдсан 1.8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал МАН, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Мөн хурлаар нэр бүхий таван гишүүнийг намаас гарсанд тооцож, намын таван гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн. 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр МАН-ынн Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан.
Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагчаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна” гэсэн билээ.
Хөгжлийн банкны зээлд нэр холбогдож, МАН-аас шалгуулах хүсэлт гаргаад буй есөн гишүүн:
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
УИХ-ын гишүүн Г.Дамдинням
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
УИХ-ын гишүүн асан М.Билэгт
УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
Дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар олгосон байх магадлалтай баримтууд хууль, хяналтынханд олдсон байдаг. Түүнчлэн олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй ноцтой баримтууд ч байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр "Хэдийгээр Г.Амартүвшин гишүүн өөрийн хүсэлт, намын шахалтаар шалгуулах хүсэлтээ хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн ч түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Эргүүлэн татаж байж шалгалтын ажиллагаа үргэлжилж болзошгүй" гэсэн юм.
| УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин нар хууль хяналтын байгууллагад шалгуулах өргөдлөө өгчээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |