УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун "Хөгжлийн бодлого төлөвлөлт 2022-2025 он Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн 2021 оны биелэлтийг сонсож байна. Манай улсын хөгжил гацаанд орчихоод байна. Үүнд цар тахал, дайн байлдаан, мөргөлдөөн нөлөөлж байна. Манай улсын эдийн засаг маш сул дархлаатай, гаднын хүчин зүйлд амархан өртөж байна. Валютын хомсдолд орчихсон, хэрэглээгээ хангаж чадахгүй, уул уурхайгаар дагнасан экспортод суурилсан эдийн засагтай, аж үйлдвэрлэлгүй. Сав, баглаа боодол, оймс, амны хаалтаа валют зарж авдаг хэрэглээний орон болчихсон. Дотооддоо хийж чаддаг олон ажлаа хийж чадахаа больсон. Гадаад харилцааны яам Элчин томилдог яам биш шүү. Гадаад худалдааны яам гэж байхгүй болохоор экспорт, импортод анхаарах хэрэгтэй. Хийж чадах зүйлээ үечилж импортын татвараа нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх шаардлагатай байна. Таван хувийн татвараар үндэсний үйлдвэр хөгжихгүй. Тийм учраас валют хомсдож байгаа юм” гэлээ.
| Х.БОЛОРЧУЛУУН: Таван хувийн татвараа нэмж, үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |