• Өнөөдөр 2025-05-19

Прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал бичих эрхийг сэргээсэн тул өлсгөлөнгөө зогсоожээ

2022-03-31,   421

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээр ангид  хоригдож байгаа хотын дарга асан  Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг  хязгаарласантай холбоотой тэрбээр энэ сарын 23-ны өдөр өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар түүний өмгөөлөгч " Монгол Улсын үндсэн хуульд хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай тусгасан байдаг. 

    Гэтэл дамжин өнгөрөх 409 дүгээр ангид ял эдэлж байгаа мини үйлчлүүлэгчийг анх хоригдсон цагаас нь хязгаарласан. Тиймээс өлсгөлөн зарлахаас өөр аргагүй байна. Энэ хүн өөрийгөө гэм буруугүй, намайг суллаач гэж өлсгөлөн зарлаагүй.  Манай улсад ардчилсан хүний эрх маш аюултай түвшинд хүрсэн байна. Өнөөдөр Путиныг шүүмжижл Украины талаар үзэл бодлоо илэрхийлсэн . Гэхдээ энх тайвныг л уриалсны төлөө хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хаасан" гэж байв. Тэгвэл өнгөрсөн  мягмар гараг прокурорын байгууллагаас түүний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээсэн тул тэрбээр өлсгөлөнгөө зогсоосон талаар Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь мэдээллийн үеэр хэллээ.


Прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал бичих эрхийг сэргээсэн тул өлсгөлөнгөө зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188