Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлж, бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн тусгай чиглэлийн төмөр замыг барих, ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр явагдана. 2013 онд Засгийн газрын 28 дугаар тогтоод гарсан байдаг. Уг тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит компани баруун болон зүүн тусгай чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг олгосон. Энэ шийдвэрийн үргэлжлэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдлаа. Уг хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд Монголын төмөр зам бусад компаниудтай хамтарч, тусгай зориулалтын компанийг байгуулна. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэй концессоор төмөр замыг бариад, тодорхой хугацааны дараа Монголын төрд үнэ төлбөргүй 100 хувь шилжүүлнэ. Энэ тогтоол батлагдсантай холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ирж оролцохыг уриалж байна. 2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдаж, 2019 оны хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар гурван том төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-анги чиглэл. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлт эхлэхэд бэлэн болоод байна. Гуравдугаар сарын 5-нд анхны тээвэрлэлтээ зэсийн баяжмалаар хийгээд байна. Дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын хөдөөгийн томилолтын цаг, өдрийг харж байгаад албан ёсны нээлт хийнэ” гэлээ.
| Л.ХАЛТАР: Засгийн газар хуралдаж, баруун, зүүн тусгай чиглэлийн төмөр замыг барих, үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |