Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн ажилтан Э гэх эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, АТГ-аас өчигдөр тус дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э-ийн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн гэнэ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар эх сурвалж бидэнд мэдээлэхдээ “Татварын байцаагч Э-г БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-ийн удирдлагуудтай үгсэн тохиролцож, тус компанийн татварыг нуун далдахад туслалцаа үзүүлж, их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна лээ. Э нь тус хэлтэст олон жил ажиллаж байгаа, туршлагатай байцаагч. Уг авлигын хэрэг нь ганцхан “Шинжиан шинфа” ХХК-аар ч тогтохгүй байж мэдэх нөхцөл байдал бий болсон гэнэ” гэсэн юм.
Тэгвэл хятадуудаас авлига авч, татварыг нь нуун далдалдсан Сонгинохайрхан дүүргийн татварын байцаагч Э гэж хэн бэ.
Ташрамд дурдахад, “Шинжиан шинфа” ХХК нь Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 20 тэрбум буюу өндөр үнэтэй зээлийг хууль бусаар гаргуулж авсан. Зээлийн эргэн төлөлт заасан хугацаанд хийгдээгүй тул тус компанийн удирдлагуудад шүүхээс ял оноосон байдаг. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шинжиан Шинфа” ХХК-ийг Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, “Шинжиан Шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сун Гуан Чуанд хоёр жилийн хорих ял, тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалагт 1.6 жилийн хорих ял оноосон юм. Мөн “Шинжиан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банканд төлүүлэх шийдвэр гарсан байдаг.
Мөн “Шинжиан шинфа” компанийн удирдлагууд нь 2021 онд Монголын улстөрчид дарамтлуулж, зодуулж, сүрдүүлэгт өртөж, концесс эзэмших эрхээсээ татгалзаж, гарын үсэг зурсан хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж, уг хэрэг өдгөө прокурорт шалгагдаж байгаа билээ.
| Хятадуудаас хахууль авч, татварыг нь нуун дарагдуулсан байцаагч Э гэж хэн бэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |