• Өнөөдөр 2024-05-19

С.ЭРДЭНЭ: Ардчилсан нам гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна

2022-03-05,   529

        Ардчилсан нам өнөөдөр 13 дахь их хурлаа хийлээ.
 
  Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ "Өнөөдрийн их хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь, дүрмийн бус бусармаг үйл явдал дараалан гарч, намыг бусниулсан урвагч нарыг оруулж ирсэн. Мөн намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тэгээд тамга тэмдэгээ авъя гэтэл нөгөө нөхөр аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэдэг шиг Ардчилсан намыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. Ардчилсан нам гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна. Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу чихдэг. Коронавирустэй холбоотой бүх л бурууг чихсэн ч, нотлогдоогүй. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцэж,  Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авчирсан. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ" гэв.

С.ЭРДЭНЭ: Ардчилсан нам гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-08 12:30:03
    zochin : шоронжсон хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-07 10:32:04
    e: самарч самарчихаад юу солироод бгаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-07 10:31:00
    e: самарч самарчихаад юу солироод бгаан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188