• Өнөөдөр 2024-05-19

Э.БОЛОРЦЭЦЭГ: Бэлгийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн оноос 39,4 хувиар өссөн

2022-03-05,   558

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 гарснаас хойш 108 утсанд бүртгэгдсэн дуудлагын талаар тодруулахаар Хүүхэд хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Э.Болорцэцэгтэй холбогдлоо.

  Тэрбээр “Хүүхдийн тусламжийн 108 утас нь хүүхдийн санаа бодлыг сонсох, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх, хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаарх мэдээллийн дагуу холбон зуучлах, хамгаалах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд байгаа тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.
 
  Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь дуудлага, мессеж, чатбокс гэсэн гурван төрлөөр  24 цагийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэн хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг хүлээн авч харьяа дүүрэг, орон нутгийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон хэлтэст холбон зуучилж шилжүүлэн ажилладаг. Мөн хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн эрх онц ноцтой зөрчигдсөн  дуудлага мэдээлэл бүртгэгдвэл  яаралтай тусламж үзүүлэх зорилгоор цагдаагийн Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт мэдээлэн хамтран ажилладаг билээ.
 
  Өнгөрсөн оны 1-3 сарын байдлаар нийт 933 дуудлага бүртгэгдэж байсан. Харин энэ оны эхний байдлаар 957 дуудлага бүртгэгдэж 2,5 хувиар өссөн байна. Түүнээс зөвлөгөө хүссэн 80, хүүхэд хамгаалалд 875 дуудлага ирсэн.. Мөн хүүхэд хамгааллын дуудлагыг ангилалаар харвал:
  • Бие махбодын хүчирхийлэл-223
  • Сэтгэл санааны-280
  • Үл хайхрах хүчирхийлэл-352
  • Бэлгийн хүчирхийлэл-38 зэрэг дуудлага бүртгэгджээ.
  Эдгээрээс харахад нийт дуудлага өссөн дүнтэй байгаа бол “Үл хайхрах хүчирхийлэл”-ийн хэлбэрийн дуудлага 32,3хувь буурсан байна. 2022 оны бэлгийн хүчирхийллийн дуудлага 39,4 хувиар хувиар өссөн” гэлээ.

Э.БОЛОРЦЭЦЭГ: Бэлгийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн оноос 39,4 хувиар өссөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188