• Өнөөдөр 2024-05-19

С.АМАРСАЙХАН: Малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэж байна

2022-03-02,   325

     Шадар сайд С.Амарсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нартай уулзаж сүүлийн үед хийж буй ажлын явцыг шалгаж, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батчулуун “Манай байгууллагаас 21 аймагт мэргэжилтнүүд малын вакцинжуулалтад ажиллаж буй. ОХУ-аас маргааш 3.5 сая, гуравдугаар сарын 25-нд дахиад 3.5 сая вакцин оруулж ирэхээр болсон. НҮБ-ын төслийн хүрээнд 4.6 сая вакцин авахаар хэлэлцэн тохирсон" гэв.
 
   Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Малын эрүүл байдал монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс вакцинжуулалтыг түргэвчлэх шаардлагатай. Мөн зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд МХЕГ хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн жил малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэх нэг хүчин зүйл болсон" хэмээн анхааруулаад, одоо байгаа вакцинаар гуравдугаар сарын 25 гэхэд 5 сая үхэр сүргийг вакцинжуулахыг үүрэг болголоо.
 
  Мөн өмнө нь МЭЕГ-аас малд хийх вакциныг хөдөө орон нутагт хуваарилаад, малчдад даатгаад орхидог байсан. Үүнээс болж малчид дархлаажуулалтыг орхигдуулж, халдварт өвчин тархах шалтгаан болдог. Иймд мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтарч, өөрсдөө хяналт тавьж, гардан ажиллах үүрэг өгөв.
 
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл

С.АМАРСАЙХАН: Малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188