Украин Улсад байгаа иргэдээ татан авах асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Украины Улсын асуудал манай улсад хүнд тусах нөхцөл байдал үүсэж байна. Ингэхдээ манайд эдийн засаг, ачаа тээвэр, бараа материал, шатахууны үнэд шууд нөлөөлнө. Мөн бид дотоод нөөц бололцоогоо хэрхэн ашиглах, урьдчилан сэргийлэх замаар бараа бүтээгдэхүүн болон эм тарианыхаа нөөцөд хэрхэн анхаарах вэ гэдэг дээр салбар салбарын сайд нар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Украин Улсад суугаа иргэдээ хэрхэн татах талаар Гадаад харилцааны яам арга хэмжээг авч ажиллаж ирсэн. Украинд нийт 68 иргэд байдгаас өнөөдрийн байдлаар 30 гаруй иргэн эх орондоо ирсэн байна. Одоо харин 34 оюутан ирэх асуудал бий. Энэ талаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, эх орондоо авчрах асуудал шийдвэрлэсэн. Тэгэхээр Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагууд боломжтой сувгуудаар татах ажлыг зохион байгуулж байна. Иргэдийг татах хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар шатахууны хомстолын асуудал үүсээгүй байна" гэв.
| С.АМАРСАЙХАН: Одоогоор шатахууны хомстол үүсээгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |