• Өнөөдөр 2025-05-19

Б.БАТЦЭЦЭГ: Одоогоор Украинд байгаа Монгол Улсын иргэд халдлагад өртөөгүй

2022-02-24,   355

   Засгийн газраас Украины асуудлаар мэдээлэл хийлээ. 
 
   Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Украинд манай улсын 68 оюутан сурч, 22 иргэн амьдардаг. Одоогоор иргэд маань халдлагад өртөөгүй байна. Бидний зүгээс  эдгээр хүнтэй холбогдож, нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг өгсөн.  Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Үлдсэн оюутнуудтай холбогдоход,  янз бүрийн шалтгааны улмаас эх орондоо ирэх шийдвэрээ гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Тус оюутнуудын ихэнх нь төгсөх курс болон хлэний бэлтгэлд суудаг юм байна. Тэгээд шууд эх орондоо хүрээд ирнэ гэхээр буцаад Украинд очиж сургуулиа төгсөх боломжгүй болчихож магадгүй, зарим нь хүнд хэцүү байдалтай байхад нь Монгол Улсын оюутнууд бүгд эх орондоо буцах гэж байна гэсэн шалтгааныг хэлж байна. Харин бид дахин  оюутнуудтайгаа холбоо барихад эх орондоо ирье гэдэг саналыг хэлсэн. Гадаад харилцааны яам сарын өмнөөс  Украинд эрсдэлтэй, нөхцөл байдал хүндэрвэл оюутнуудаа хэрхэн татан авах талаар эрсдэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Одоогоор Украины нисэх буудал  нь ажиллахгүй, олон улсын нислэгээ цуцалсан байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалсан байна. Тэгээд оюутнуудынхаа зардал мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Мөн зургаан оюутныг ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдолд харин газраар ирэх буюу Польш Улсаар дамжуулж авах арга хэмжээг авч байна" гэв.

Б.БАТЦЭЦЭГ: Одоогоор Украинд байгаа Монгол Улсын иргэд халдлагад өртөөгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188