ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буулгахад Монгол банкны хяналт, шалгалтын тайлангаар ЭМДЕГ, НДЕГ-т нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Үүний дагуу Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцах дансанд байсан бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс Эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. ЭМДЕГ, НДЕГ шилжүүлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудын эргэн төлөгдөх санд төвлөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагыг байлцуулж, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгүүдийг жагсаалтыг танилцуулсан. Авбал зохих хувь хэмжээгээр хувь тэнцүүлж, Капитал банканд хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн олгох ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг өгсөн. Капитал банкнаас ЭМДЕГ-ын авбал зохих үлдэгдэл 91.9 тэрбум, НДЕГ 74.3 тэрбум төгрөг авах дутуу байгаа. Одоогоор битүүмжлэгдсэн хөрөнгийг үнэлж үзэхэд 118 тэрбум төгрөг байгаа” гэв.
| Х.НЯМБААТАР: Капитал банкны битүүмжилсэн хөрөнгийг хураах шийдвэр гарлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |