• Өнөөдөр 2024-05-19

Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар улираан сонголоо

2022-02-20,   281

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII бага хурал өнөөдөр боллоо. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын дэвшил, намын хорооны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хурлаар хэлэлцэв. Мөн дүүргийн МАН-ын хорооны даргыг дэвшүүлэн томилох шийдвэр гаргалаа.
 
  Бага хурлын 260 гаруй төлөөлөгч хуралд оролцож, дүүргийн намын хороог 2017 оноос амжилттай удирдан, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар намын хорооны даргаар улираан сонгож, Бага хурлын тогтоолоор баталлаа.
 
Бага хурлын тогтоолыг хурал даргалагч, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар уншиж танилцуулав. Ташрамд дурдахад, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 2022 оныг “Бодлого, хөгжил-Сахилга хариуцлага”-ын жил болгон зарлаж, үйл ажиллагаа, арга хэмжээндээ тусган хэрэгжүүлэх ажээ.

Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар улираан сонголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188