• Өнөөдөр 2024-05-06

О.Баасанхүү: Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Дээд шүүхэд мэдүүлнэ

2022-02-17,   493

   Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү намын дотор үүсээд буй асуудлын талаарх байр сууриа илэрхийллээ.
 
   Тэрээр “2017 онд С.Эрдэнийг ардчилсан намын даргаар өргөмжилсөн Улсын Дээд шүүхийн 01 тогтоол байдаг. Энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл өөрчлөхөөр, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа  Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй. Нэгэнт дээрх тогтоолд өөрчлөлт ороогүй учраас хуучин байсан мэдээллийг цахим санд нь байршуулаач гэсэн асуудлыг олон удаа Улсын Дээд шүүхэд тавьж байсан. Гэсэн хэдий ч Улсын Дээд шүүхийн Д.Ганзориг ахлагчтай  хүмүүс цахим мэдээллийг өөрчлөхгүй байгаа юм. Олон удаа шаардлага тавиад байхад дээрх асуудлыг шийдээгүй учир Сахилгын хороонд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг мэдүүлсэн.  Гэтэл мэдүүлсэн Д.Ганзориг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилсон асуудал нь, бидэнд хуулийн дагуу хараат бусаар, эрх тэгш оролцох боломж хязгаарлагдаж, шударга шүүхээр шүүлгэж чадахгүй болоод байна. Тийм учраас Ардчилсан намын зүгээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч  Д.Ганзоригийг  Дээд шүүхэд мэдүүлнэ.
 
   Мөн гэрчилгээг үндэслэж тухайн намд тамга өгдөг, тэгэхээр Улсын дээд шүүхийн 01 тоот тушаал нь цуцлагдаагүй болохоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналт шалгалт хийлгээд хуучин тамгыг хүчингүй болгуулаад  шинээр намын тамга бий болгосон. Энэ асуудлыг гурван  шатны шүүх хэрхэн шийдсэн бэ гэхээр одоо ашиглаж байгаа тамгыг С.Эрдэнэ гэдэг хүн ашиглах зөвшөөрөл өгсөн байдаг. Энэ нэр, тамгатай холбоотой ардчилсан намыг асуудал үргэлжлээд явж байна.
 
  Мөн хөгжлийн банкны асуудалтай холбоотой, намын байр сууриа илэрхийлсэн, тэр хэвээрээ байгаа. Хариуцлага үүрэх ямар ч зүйл байдаггүй болохоор төрийн албан хаагч гэсэн тодотголтой хүмүүс зээл олгоход нөлөөлсөн нөлөө бүхий бүх  хүн хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байх суурьтай байна” гэв.

О.Баасанхүү: Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Дээд шүүхэд мэдүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188