• Өнөөдөр 2024-05-19

Б.Жаргалсайхан: Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий

2022-02-12,   1322

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг  өчигдөр болсон билээ. Энэ үеэр Б.Жаргалсайхан болон Д.Мөн-Эрдэнэ нар ам зөрж, бие биенээ цохиод амжсан юм. Үүнээс шалтгаанлан тэднийг цахим орчинд элэглэж, дооглосон, зөвлөгөө өгөх хүмүүс олшроод буй . Энэ талаар Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Намайг эргүү тэнэг өвгөн гэж харааж зүхэж байгаа хүмүүс дандаа залуу хүмүүс байх юм. Дүү нар миний насан дээр эм тангийн боол болчихгүйхэн шиг зүхүүлээд ч гэсэн иртэй илд шиг явах хэрэгтэй. Зарим нь ийм насан дээр ирж ч чадахгүй мөнх бусыг үзүүлж байхад өвгөнөөрөө дуудуулаад ч гэсэн түмний төлөө хашгирч явах нь ичмээр явдал ерөөсөө биш.
Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуучууд ховор байдаг юм. Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий. Одоогийн хэлдгээр бол төрийн наадмаа үзэж цэнгэх 30 жилийн нөөц байна. Дүү нар эрүүл мэндээ хайрлаж, архи дарснаас хол, тархи толгойгоо байнга цэнэглэж, жаахан ухамсартай байвал зүхэхээр биш дуртай зүйлээ үзэж эдлэхээр сайхан нас шүү. Энэ зурган дээрх цаг үеэсээ би л лав илүү болсон уу л гэхээс элэгдэж муудаагүй!" гэжээ.

Б.Жаргалсайхан: Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-13 11:42:21
    Zochin: За за өхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-12 16:41:45
    Zochin: Soliorson ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-12 16:41:44
    Zochin: Soliorson ********
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188