• Өнөөдөр 2024-05-19

Ч.ОТГОЧУЛУУ: Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан

2022-02-10,   355

Өнөөдөр ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд намын дэд дарга Ч.Отгочулуу "Тэтгэвэр нэмэгдсэн асуудал дээр нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн онд инфляц 15 хувьд хүрсэн. Гэтэл тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн онд оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л өсгөж байгаа гэсэн үг юм. Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан.
Дараагийнх нь Хөгжлийн банкны асуудал. Тухайн банкны үйл ажиллагаа уг нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа. 
Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Хийрхэл үүсгээд байх юм. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч бий. Долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй.
Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хуулийг биелүүлэхгүй байгаа юм. Цар тахлаар далимдуулж асар их алдагдалтай төсөв баталдаг.
Эрх баригчид өөрсдөө алдаагаа зас. Ард түмэнд битгий зовлон нэм" гэв. 
 

Ч.ОТГОЧУЛУУ: Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-10 19:03:06
    АХМАД: ТЭТГЭВЭР НЭМЭХ БИШ ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ЯАРАЛТАЙ ХИЙХ ЁСТОЙ. БАРААНЫ ҮНЭ 2-3 ДАХИН НЭМЭГДСЭН БАЙХАД 50-60 .000 НЭМНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-10 15:44:22
    Zochin: Ene nuhur hugjiliin bankand TUZ - d baisan geed baigaa ym bish uu? Hudaldaa hugjiliin banknaas 27 terbumaar 3000 m2 talbai hudaldaj avahad oroltsson geed bicheegdeed bna lee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188