• Өнөөдөр 2024-05-19

​Ерөнхий сайд Хөгжлийн банкны асуудлаар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна

2022-02-09,   514

      Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүн Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж, зээлдэгчидтэй холбоотойгоор Ерөнхий сайд хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. Хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга нар оролцож байна. 
 
        Хөгжлийн банк нь 66 зээлдэгчид 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 14 зээлдэгчийн 551.6 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалд, 10 зээлдэгчийн 835.6 тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэй буюу эргэн төлөлтөд тодорхой саад учирчээ. Харин 25 зээлдэгчийн 906 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжсэн байна. Мөн 17 зээлдэгчийн 993.1 тэрбум төгрөгийн зээлд дотоод хяналт шалгалт хийсний үр дүнд шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм. Мөн чанаргүй муу зээлүүдийн цаадах улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийг тогтоож, шалгах асуудал яригдаж байгаа юм. 

​Ерөнхий сайд Хөгжлийн банкны асуудлаар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-09 14:23:00
    Наран: Яахаараа чанаргүй зээл гэж олон тэрбумаар нь зээл авдаг цаад санаа нь төлөхгүйгээр дээрэмдэж байна гэсэн үг үү үүний ард хэн байхав эрх мэдэлтнүүд л шүү днэ иргэд зээл авахад яадаг билээ төлж чадахгүй бол бүхнээ алддаг биз дээ одоо та өүхэн эх орон гэж улс орноо гэж боддог бол дээрэмдсэн мөнгөө буцааж өг л лөаарай ч дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188