• Өнөөдөр 2024-05-19

Ц.МӨНХЦЭЦЭГ: Ариун цэврийн хэрэглэл авах мөнгөгүй сурагч жижүүр багшдаа зодуулсан учир энэ асуудлыг хөндсөн

2022-02-08,   889

          УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн цахим хаягаараа дамжуулж, “Охидын ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгох хэрэгтэй” хэмээн жиргэжээ. Энэ талаар бид өөрөөс нь тодрууллаа.
 
         -Та өөрийн твиттер хаягтаа охидод ариун цэврийн  хэрэгсэл үнэгүй тараах талаар жиргэсэн байна. Хүний эрхтэй холбоотой энэ асуудлыг та яагаад хөндөх болов?
 
      -Орон нутгийн сургуулийн дотуур байрны сурагч мөнгөгүйүед сарын тэмдэг нь ирж ариун цэврийн хэрэглэл авч чадаагүй, хөвөнтэй хөнжлөөсөө хэрэглэсэн. Үүнийг нь мэдсэн дотуур байрны жижүүр гарыг нь хугартал зодсон гэсэн кэйс цахим орчинд гарсан. Үүнтэй холбоотой маш олон жиргээчид эмэгтэй гишүүдэд хандсан байна. Үүнд би хариулт өгсөн. 
 
      Ер нь дэлхий даяар “Тампон такс” гэдэг уриалга байдаг. Энэ нь охидын ариун цэврийн хэрэглэлийг хямдруулах, татваргүй болгох, дунд сургуулийн орчинд үнэгүй байршуулах хүний эрхийн аян өрнөдөг. Энэ аяны хүрээнд Европын олон орон ариун цэврийн хэрэглэлийг татваргүй болгоно гэж мэдэгдсэн. Зарим улс хөгжлийн төвшин үл хамаарч дунд сургуулийн орчинд үнэгүй болгох, зэргээр төрөөс хүний эрхийг хангах арга хэмжээ авч эхэлсэн. Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Манайд харин энэ талаар огт ярьдаггүй. Дээрх кэйстэй холбоотой би, Ч.Ундрам, М.Оюунчимэг нарын гишүүд энэ асуудлыг анхаарах талаар ярилцсан. Бид энэ санаачилгыг гаргаад судалгааны ажлаа эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн. 

      Эхний ээлжинд дотуур байр буюу хөдөө орон нутгийн сургуульд ахлах, дунд ангийн сурагчдад ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй өгөх, үүнийгээ 2023-2024 оны төсөвт суулгах асуудлыг хөндөнө. Энэ талаар гол нь судалгаа сайн хийх шаардлагатай. Төсвийн хүнд үед эхний ээлжинд туршилтын байдлаар эхлүүлж болно. Манайд орлогын түвшин зөрүүтэй байна. Сүүлийн үед импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ариун цэврийн хэрэглэлийн үнэ ч нэмэгдсэн. 

     -Энэ асуудлыг хөндсөнөөр олон нийт хэрхэн хүлээж авч байна вэ. Үнэхээр нийгэмд тулгамдсан асуудал  уу?
 
      -Манайд хүний эрхийн асуудлыг олон улсын төвшинд харах шинэ шат нээгдэж байна гэж би харж байна. Манайд улсын хувьд энэ цоо шинэ асуудал учраас мэдээлэл хангалтгүй байна. Иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага хамтраад олон нийтийг мэдээллээр хангавал зөв ойлголт гарна. Дөнгөж хөндөж байгаа учраас эргэлзээтэй асуудлууд гарч байна. Өнөөдөр "Бүхнийг боловсролын төлөө" үндэсний эвслийн судалгаанууд гарсан байна. Эндээс харахад гэр хороолол, орон нутгийн сурагчдын дунд ялгаварлан гадуурхалт их байна.  Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь  хүний эрхийн зөрчил ч бий. Тиймээс үүнд анхаарал хандуулах цаг болсон.
 

Ц.МӨНХЦЭЦЭГ: Ариун цэврийн хэрэглэл авах мөнгөгүй сурагч жижүүр багшдаа зодуулсан учир энэ асуудлыг хөндсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 16:58:20
    Сараа: Энэ их зөв санаа байна. Хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 16:19:39
    Daria: Уг нь зөв санаа байхад эсэргүүцэж буй хүмүүс дийлэнх масс нь дунд орчим насны эмэгтэйчүүд бай юм. Тэр хүмүүс бүгд эрэгтэй хүүхдүүдтэй айлуудуу яагаад 10 жилийн сургуулийн эмчээсээ ороод хэлээд авдаг байж болохгүй гэж аав ээж ах эгч нь авч өгөх боломжгүй гэнэт сургууль дээр нь байхад сарын тэмдэг ирхийг хэн ч үгүйсгэхгүй шүүдээ яаг сайхан ажил хэрэг болгоод явбал дотуур байр сургуулиудад хэрэгтэй л зүйл байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188