Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа. Тус айлчлалд Монголоос 13 телевизийн уран бүтээлчид явж, Өвлийн олимпыг шууд дамжуулж байгаа гэх мэдээлэл гараад буй. Мөн шууд дамжуулалтын багийнхныг төсвийн хөрөнгөөр явсан гэх мэдээлээл бий.
Тодруулбал, MTF, MNB, Еаgle, Channel Оne, UBS, UBC, NTV, Emerge Media, Media Bolovsrol suvag, TenGer ТV,TV5 mongolia, SBN TV, TV9 зэрэг 13 телевизийн жагсаалт цахим сүлжээнд гарчээ. Тэгвэл уг телевизүүд Ерөнхий сайдын айлчлалд яваагүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд албан ёсны эрхтэй сигналаар дамжуулж байгаа аж. Энэ талаар бид Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтнээс тодруулахад "Бээжингийн өвлийн олимпыг TenGer ТV гэх ганцхан телевиз газар дээрээс нь дамжуулж байгаа. Гэхдээ энэ Ерөнхий сайдын айлчлалтай холбоогүй" гэв.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр 13 телевиз явсан гэдэг нь худал мэдээлэл |
|