Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр "УОК-оос өгч байгаа мэдээллээр, өнгөрсөн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн. Учир нь, нийт тохиолдлын 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр 22 хувьд хүрсэн байна. Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр авч үзвэл, хүүхдийн 45.5 хувь нь 5-11 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвар өртөх магадлал өндөр байна. Мөн УОК, ЭМЯ-наас эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай татан байгуулж байгаа талаар мэдээллийг өгч байна. Нэгдүгээр сарын 18, 30-нд эм, агаарын тээвэр болон газрын ачаагаар эм, эмнэлгийн барааг татсан. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар зорилтот бүлгийн 52 хувь нь коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдаад байна. Харин дөрөвдүгээр тунд 80 мянган хүн хамрагдсан байна. Монгол, Хятадын улсын хилийн Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч зэрэг боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын гадаад харилцааны нот бичиг, БНХАУ-ын гадада харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Монгол, Хятадын хилийН төмөр замын Гашуун сухайт боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай яриа, хэлэлцээр хийлээ. Мөн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар тодорхойллоо. Тэгэхээр өнөөдрөөс УИХ-аар баталсан ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлж шийдвэр, хэрэгжих боломж хангагдаж байна" гэв.
| Ч.БОЛОРТУЯА: Өнөөдрийн байдлаар 2153 хүүхэд эмэнэлэгт хэвтэн эмчлүүлж байна |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |