• Өнөөдөр 2025-05-18

"Богд Зонхова" цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ

2022-01-28,   265

    Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова” цогцолборт улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг өнгөрсөн арваннэгдүгээр сард иргэд шүүмжилсэн.
 
   Тэгвэл Соёлын сайд Ч.Номин Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.  Тус саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Ч.Номин сайд цахим хуудастаа  "Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжсэн" хэмээн мэдээллээ.

"Богд Зонхова" цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188