• Өнөөдөр 2025-05-18

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2022-01-28,   324

   Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаа эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзсан.
 

  Энэ уулзалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гараад буй.


Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188