• Өнөөдөр 2025-05-15

М.ОЮУНЧИМЭГ: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгож нэмэгдүүлнэ

2022-01-27,   578

   Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу Сангийн яам хэрхэн нэмэгдүүлэх талаар ажиллаж, УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш 14.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарласан захирамж гаргасан. Тэгвэл энэ талаар ИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
 
  Тэрбээр "Тэтгэврийн доод хэмжээг 350 мянган төгрөгийг 500.000 болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Мөн Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашаас эхлүүлэх захирамж ч гаргалаа" гэв.
 
 

М.ОЮУНЧИМЭГ: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгож нэмэгдүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188