У.Хүрэлсүх "Олон жил асуудал болоод байсан “Оюу толгой”-н бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсад ашигтайгаар шийдэж, гүний уурхайн албан ёсны ажлыг амжилттай эхлүүлсэн Засгийн газрын бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Монголчуудын хувьд баялагтаа эзэн байх ёстой. Үүнээс гадна манай улсын эдийн засаг хүнд байдалтай байна. Дэлхий нийтийн эдийн засаг ч мөн хүнд байна. Хүнс болон бусад барааны үнэ өсөн нэмэгдэж, хүндрэлтэй цаг үеийг даван туулж байна. Энэ бүхнээс ард түмнийхээ амьжиргааг хамгаалах чиглэлээр Засгийн газар боломжтой бүх аргыг авч ажиллах хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн халамж авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар цагаан сарын өмнө тодорхой хэмжээний бодлогыг үе шаттайгаар гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн хилийн нэвтрэн өнгөрөх чадавхыг сайжруулах хэрэгтэй байна. Импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх шаардлагатай. Эдийн засаг хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ боломжтой бүх зүйлийг дайчлан ажиллахгүй бол ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өрх толгойлсон иргэдийн амьдрал хэцүү байна. Тийм учраас нэн тэргүүнд зорилтод бүлэг рүү хандсан ажлыг яаралтай, санаачлагтай хийхийг Ерөнхийлөгчийн хувьд үүрэг болгож байна” гэлээ.

Харин Ерөнхий сайд Оюун-эрдэнэ “Оюу толгой” далд уурхай өчигдөр эхний тэслэгээ хийсэн. Гадаад болон дотоодын эерэг мэдээ болсон гэдэгт найдаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, иргэд нэгдмэл нэг цонхоор алсын алсад харсны үр дүнд өмнө нь байсан 2.3 тэрбум долларын өрийг тэглэлээ. Далд уурхайгаас гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах тохиролцоонд хүрсэн. Энэ нь хэлэлцээр дуусаж байна гэсэн үг биш. Цаашдаа байгаль орчны нөхөн сэргээлт, зэсийн үйлдвэр байгуулах, говийг усжуулах чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Энэ жилийн хувьд бараа бүтээгдэхүүний хомстлоос болсон үнийн өсөлт дэлхийд шок болж байна. Хил хязгаар хаалттай амаргүй нөхцөл байдалтай байгаа. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн экспорт хаагдаад байсан өнгөрсөн долоо хоногт нээгдсэн. Эрээнтэй тусгай горим тогтоосон. Ачаа тээврийн богинын эргэлт хийж байгаа. Үүнтэй холбоотой манай хууль хяналтынхан сайн ажиллаж байна. Тийм учраас бараа бүтээгдэхүүн нэвтрэлт тогтворжих шатанд орсон” гэлээ.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр нэмэхийг үүрэг болгов |
|
2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-11-10 15:27:57
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
2025-11-10 15:24:23
Х.ГАНХУЯГ: Би өнөөдөр албаар улаан зангиа зүүсэн
2025-11-10 15:14:02
Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо
2025-11-10 14:29:09
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025-11-10 14:22:01
ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
2025-11-10 14:13:36
"ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАР" НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО
2025-11-10 14:12:47
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
2025-11-10 13:58:45
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
2025-11-10 13:52:45
Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ
2025-11-10 13:50:49
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
2025-11-10 10:58:06
ОБЕГ: Дөрвөн иргэний амийг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
2025-11-10 10:46:12
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-10 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2025-11-10 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-11-10 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2025-11-10 07:00:00
SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
2025-11-10 07:00:00
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-11-10 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -3 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-10 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА
2025-11-10 06:00:00
Т.Сувд-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 06:05:41
Пара бочигийн Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртэв
2025-11-09 06:01:15
Н.Баярмаа, Э.Номинтуяа нар самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 05:55:33
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |