• Өнөөдөр 2025-05-18

А.АДЪЯАСҮРЭН: Ахмадууд 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна

2022-01-18,   550

   Улсын Их Хурлын гишүүн  Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Ц.Туваан нар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах “Тэтгэврийн доод индексжүүлэх хууль”-ийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 
   
   Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Өндөр насны тэтгэвэр гэдэг бол төрдөө шударгаар 30-40 жил ажиллаад, ажиллаж хөдөлмөрлөх хугацаандаа нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөөд түүнийгээ төрөөс буцааж авч байгаа хэлбэр. Насаараа зүтгэсэн ахмадуудын тэтгэврийн орлогыг төр хамгаалах үүрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн насны 423 мянган хүн байгаагийн 80 хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнэхээр ахмадууд туйлдаж байна. Засгийн газар болон төрөөс ахмадуудад анхаарал хандуулахгүй байгаа болохоор бид энэ хуулийн төслийг өргөн барьж байна” гэв.
 

А.АДЪЯАСҮРЭН: Ахмадууд 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 20:19:51
    Иргэн: Төсөв батлахаас өмнө ярьж санаачилж байхгүй юу хийж байсан юм дээ УИХ-ийн гишүүд ядарсан цөхөрсөн туйлдсан ард түмэндээ хэрэгтэй юу хийв дээ. Жавхлан сайдын ахмадуудаа доромжилсон мэдэгдэлийг яаж хүлээн авч ямар мэдрэмж төрж байцгаана даа. Төсөл баталж байх үед та нар ямар байр суурь илэрхийлж байсан юм дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 17:58:58
    Д.Баатар: Зөв л улс төр хийж бна. Ийм мунхаг сангийн сайдтай байхад нь АН-ын нэр хүндийг өргөөд ашиглахд аваарай дэмжиж бна
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188