• Өнөөдөр 2025-05-18

ГЭР ХОРООЛОЛ ХӨДӨЛГӨӨН: Э.Бат-Үүлд хилс хэрэг тохсон С.Амарсайхан, Су.Батболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна

2022-01-17,   578

        Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ төрсөн хүү Б.Чулуудайнхаа компанид давуу байдал үүсгэсэн үндэслэлээр хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүлийн тэргүүлдэг “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс хэвлэлийн хурал хийж, С.Амарсайхан, Су.Батболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдлээ. 
        “Гэр хороололол хөдөлгөөн”-өөс “Э.Бат-Үүл гэдэг хүн гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхлүүлснээрээ хашааны газрыг үнэ цэнтэй болгосон. Тэр хотын даргаар ажиллаж байхдаа хашаандаа бизнес хийх, хашаагаа орон сууцаар солих боломжийг олгосон төдийгүй, гэр хорооллынхонд ажлын байртай болох, ажилтай орлоготой болох бүх л боломжийг олгосон цорын ганц хүн. Гэтэл Э.Бат-Үүлийг үйл хэргийг харлуулж, гутаахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус байсан, гэр хорооллын дахин төлөвлөлт ямар ч шаардлагагүй ажил байсан гэх мэтээр МАН-ынхан дайрсаар байна. 2016 онд МАН засгийн эрхийг авсан даруйдаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх том төслийг бүхэлд нь зогсоосон. Зогсооход гар бие оролцсон хүмүүсийнх нь нэг нь тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд. Дараагийн хүн нь Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн Шадар сайд С.Амарсайхан. Энэ хоёр нийлээд “Гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус байсан” гэж эсэргүүцэж байсан. МАН-ынхны бодлогыг бид ерөөсөө ойлгохгүй байна. 2012 оноос өмнө бол гэр хорооллын хашаа ямар үнэтэй байсныг та бүхэн мартсан байх. Тэр үед нэг м2 газрын 50 мянган төгрөгөөр тогтоож, худалдан авч байсан. Өөрөөр бол дээрэмдэж авч байсан. Тэр хямд авсан газар дээрээ барилга бариад нэг м2 байрыг 1.8 саяас 2.8 сая төгрөгөөр зарж байсан. Энэ бизнесээ үргэлжлүүлэхийн тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эсэргүүцсэн. 
 
С.Амарсайхан, Су.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж ирсэн Э.Бат-Үүлийг хилс хэрэг тохон, хуурамч хохирол бий болгож, шүүхээр ял өгүүлж, хэлмэгдүүллээ. Шүүх хуралдаанд оролцсон хүмүүс “Э.Бат-Үүл бол гэм буруугүй юм байна” гэдгийг нүдээрээ харсан. Дээр нь шүүх хуралдаан оролцсон хөндлөнгийн шинжээч нар “Э.Бат-Үүлийг улсад учруулсан хохирол гэдэг мөнгөн дүн нь нотлогдохгүй байна” гэж хэлсээр байтал нь ял өгсөн түүнийг зориудаар хэлмэгдүүлсний баталгаа. Энэ бол зохиомол хэрэг гэдэг нь шууд харагдаж байгаа. Гэр хорооллыг иргэдийг сайхан амьдруулах гэсэн түүнийг үйл хэргийг нь яллалаа. Түүнийг гэр хороололтой нь хамт хорилоо гэж бид харж байгаа. Шударга үнэнийг ялуулахын төлөө бид тэмцэх болно. Өнөөдөр бид С.Амарсайхан, Су.Батболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна” гэлээ. 
 

ГЭР ХОРООЛОЛ ХӨДӨЛГӨӨН: Э.Бат-Үүлд хилс хэрэг тохсон С.Амарсайхан, Су.Батболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188