• Өнөөдөр 2025-05-18

М.ОЮУНЧИМЭГ: Зургаагаас дээш хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэж төсөлд тусгаагүй

2022-01-14,   650

      Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар байр сууриа илэрхийллээ.
 
  Тэрбээр "Энэ тогтоолын төслийг хэлэлцэж эхэлснээр зургаа болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн яриа нийгэмд тархсан нь буруу ойлголт юм. Гэр бүлийг хүүхдийн тоогоор нь ялгаварласан асуудал болно гэж үзээд энэ асуудлыг төсөлд тусгаагүй. Харин гэр бүлийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаас нь дэмжих зэрэг заалтуудыг тусгасан гэдгийг онцлон хэлмээр байна" гэсэн юм.

М.ОЮУНЧИМЭГ: Зургаагаас дээш хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэж төсөлд тусгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188