• Өнөөдөр 2025-05-18

Ж.ЧИНБҮРЭН: Хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх шаардлагатай

2022-01-14,   383

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл нарын 2021 оны тавдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Би гурван зүйлийг давтан ярьмаар байна. Нэгдүгээрт,  Монгол хүний генийн талаар Ж.Батсуурь доктор 40 жил судалсан. Энэ хүн хоёр жилийн өмнө нас барснаас хойш Монголд хүн судлалын асуудал орхигдсон гэхэд болно. Энэ асуудлыг хэрхэн хөгжүүлэх вэ?, хоёрдугаарт, тогтоолын төсөл нэлээд их санхүүжилт шаарддаг. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ, гуравдугаарт, тогтоолын төсөлд орон байртай холбоотой асуудал яригдсан, нэмэлт мэдээлэл өгөх хэрэгтэй байна" гэв. Түүний хариултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хүн судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгж байхгүй байгаа нь үнэн. Монгол Улс энэ чиглэлээр ухарсан гэж болно. Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр тогтоолын төсөлд Засгийн газарт үүрэг чиглэл өгч байгаа. Хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэх үзүүлэх асуудлаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан" гэх хариултыг өглөө.
 
 

Ж.ЧИНБҮРЭН: Хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх шаардлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188