Улсын Их Хурлын ээлжит нэгдсэн чуулган өнөөдөр болж байна. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Монголын Үндэсний Олон Нийтийн Pадио Телевизийн гишүүнийг томилох талаар санал хэллээ. Тэрбээр "Би МҮОНРТ-ийн хуулийг уншлаа. Бид хүн томилох, чөлөөлөх асуудал яах вэ. Энэ телевиз төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа энэ хүмүүс үүргээ гүйцэтгэн ажиллаж чадаж байна уу гэдэгт анхаармаар байна. Ихэнхдээ нь зодоон хийсэн, дарга, цэргээ сольсон зэрэг бусармаг газар болчихоод байна. Нийт 15 гишүүнтэй энэ телевизийн долоон хүнийг нь УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгч, үлдсэн дөрвийг нь Засгийн газар санал болгодог юм байна. Тэгэхээр УИХ-аар хэсэг хүмүүс томилчихоод юу хийж байгааг нь сонсмоор байна. Угтаа бол энэ телевизийн хийх, баримтлах зүйл нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналтад нь үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус, төрөл бүрийн мэдээлэл, сургалт танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт зэрэг нэвтрүүлэг бэлтгэх, хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургалч үзэлтэй байх гээд заачихсан байна. Олон ургалч үзэл гэж огт байхгүй болсон. Зүгээр л эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо. Тэгэхээр энэ дээр анхаарах болсон байна, үүнийг хэлэлцэх асуудалд оруулж өгөх хэрэгтэй байх. Ер нь УИХ-аар томилоод гаргасан хүмүүс юу хийж байгааг сонсмоор байна" гэв.
| Н.АЛТАНХУЯГ: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулсан телевиз боллоо |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |