Ардчилсан намынхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Үндсэн хууль бидэнд маш их ололт амжилт өгсөн. Монгол хүн төр засгаа байгуулж, үгээ хэлдэг, өмчөө шударгаар хуваадаг байх ёстой. Монгол Улсын бодлогыг гаднын хэн нэгэн заадаг биш, өөрсдөө дэлхийн бусад улсуудтай эн тэнцүү харилцаж, бодлого, төлөвлөгөөгөө гаргадаг байх нь зүйтэй. Манай улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах тухай суурь зарчмуудаа зарлан тунхагласан. Одоогоор 90 гаруй улстай дипломат харилцаатай байна. Ардчилсан үндсэн хуулиа баталснаар монголчууд даяаршсан. Манай залуучууд дэлхийн алдартай сургуулиудад сурч, аялж эх орноо таниулж байна. Энэ бол Ардчилсан Үндсэн хуулийн үр шим юм. Гэхдээ Үндсэн хуулиа дээдлэх чухал ойлголтыг дарга, эрх бүхий албан тушаалтнууд, улс төрийн намууд буруу ойлгосоор байна. Үндсэн хуулийг Ерөнхийлөгч тангараг өргөхдөө ашигладаг зүйл биш. Ардчилсан үндсэн хуулийг алхам тутамдаа мөрдөж байх ёстой оюуны үнэт зүйл юм. Үндсэн хуулийг тогтоогч нь Монголын ард түмэн байдаг. Сүүлчийн жилүүдэд Үндсэн хуулийг дээдлэх ойлголт хөсөрдөж, эрх мэдэлтнүүд хуулийнхаа дээгүүр алхаж байна. Улстөрчид Үндсэн хуулиа баримталж, дээдэлж ажиллана гэж тангараг өргөдөг. Харин сонгогдсоныхоо маргааш “Хууль юу юм бэ” гэж ярьж, хуулийг үгүйсгэдэг” гэлээ.
| Ч.ӨНӨРБАЯР: Үндсэн хуулийг Ерөнхийлөгч тангараг өргөхдөө ашигладаг зүйл биш |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |