Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 улсад коронавирусийн омикрон хувилбар тархаад байна. АНУ, Норвег, Их Британи, Итали, Франц зэрэг улсад томоохон давлагаа үүсээд байна. АНУ-д гэхэд өдөрт нэг сая тохиолдол бүртгэгдэж байгаа. Харин Итали Улсад 200 мянга орчим хүн өдөрт халдвар авч байна. ДЭМБ энэ эрчээрээ халдварын тархалт нэмэгдвэл вакцины хамралт бага Европын улсуудын 50 хувь нь нэг, хоёрдугаар сард халдвар авах эрсдэлтэй байгааг анхааруулсан. Дэлхийн бүх улс омикрон халдварын тархалтыг хэрхэн хохиролтой багатай давах арга замыг хайсаар байна. Иймд иргэдийг нэмэлт тундаа хамрагдах уриалгыг Засгийн газар, ЭМЯ, УОК гаргаж байна. Омикрон хувилбарын илрэх хугацаа гурван хоног гэж үзэж байгаа. Монгол Улсад омикрон хувилбарын тархалтын оргил үе энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр байна гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр тундаа 10247 хүн хамрагдсан байна. Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өглөө. Нэгдүгээрт, вакцины нэмэлт тундаа хамрагдах ажлыг идэвхжүүлэх, хоёрдугаарт, гадаад улсаас ирж байгаа иргэдийг омикрон хувилбараас сэргийлэх зорилгоор гурван хоног тусгаарлаж байсан хугацааг цуцлах чиглэл өгсөн. Гуравдугаарт, гадаад улсаас ирсэн иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд хамруулах, шинжилгээг төлбөртэй авах үүрэг чиглэл өгсөн” гэлээ.
| Гадаадаас ирсэн иргэдээс төлбөртэй шинжилгээ авна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |