Үнэндээ ковидын аюулд тэр аяараа нэрвэгдсэн монголчууд сэхэл авч амжилгүй омикронд онилуулчихаад, хэн хүнгүй тархах нь цаг хугацааны бус өнөө, маргаашийн асуудал болчихлоо. Гэтэл Монголын төр засагт омикроны эсрэг 2050 зорилт, МАН-ын хөтөлбөрөөс өөр бэлдсэн “бамбай” алга.
Тусгаарлалтын байрны бохир заваан, хүйтэн, стандарт бус асуудлууд, хоол, ундны шим тэжээлгүй байдал, эмнэлгийн ачаалал, орны хүрэлцээ, эм, тарианы тасалдал, эрчим хүчний доголдол, шатахуун түлшний хомсдол, хүнс тэжээлийн гачигдал, бизнесийнхний дампуурал, иргэдийн ядуурал, Улаанбаатарын уушги “базсан” өтгөн хар утаа гээд ядаж өмнөх жилийнхээс сайжирсан, зассан, тодорхой аюулд бэлдсэн, сэлбэсэн зүйл Монголд үнэндээ алга. Бүх зүйл өмнөхөөсөө хэд дахин дордсон, элэгдсэн, хоосорсон дүр төрхтэй л сууна, монголчууд. Хамгийн наад захын жишээ нь, зөвхөн омикроны эсрэг эмчилгээ хийлгэе гэхэд шаардлагатай эм, тарианууд нь олдохгүй, тасалдсан, олдож байгаа нь тэнгэрт тулсан үнэтэй болсон байдалтай байна. Хил хаалттай, хэнээс ч тусламж эрэх “нүүргүй” төр, засгийнхан энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч мэдээгүй, сонсоогүй, хараагүй дүр эсгэсээр л байна. Бүр ядахдаа “Монголд илрээгүй омикрон нь гаднын оронд очоод илэрчихлээ” хэмээн дэлхий даяар сошиалаар буллидуулж байх вэ дээ. Дэлхий даяар хэдхэн секундын дотор илрүүлж байгаа омикрон вирусийг Монгол Улс 30 хоногийн дараа мөн эсэхийг нь тогтооно гээд сууж байна шүү дээ. Тэгээд болоогүй “Шинжилж байх хооронд нь омикроноор халдварласан өвчтнүүд нь эдгэрчихсэн байна лээ” гээд хээв нэг ярьж байна.
Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний өмнө тулгарсан гамшигт өвчин, тахал төрийнхний томрох, эрх мэдлээ зузаатгах боломж нэгэнт болсон гэсэн үг. Үүний хамгийн тод жишээ бол сонгон шалгаруулалтгүйгээр, аль ч хууль, дүрэм, журмыг хэрэгсэхгүйгээр хэн дуртайгаа төрийн албанд томилж, дарга, цэрэг болгож, түүндээ амтшиж буй байдал билээ. Гэхдээ чухал нь, тэдний бидэнд толилуулах дараагийн “үзэгдэл” углааштай эмэгтэйгээс өөр зүйл байгаасай...
Тусгаарлалтын байрны бохир заваан, хүйтэн, стандарт бус асуудлууд, хоол, ундны шим тэжээлгүй байдал, эмнэлгийн ачаалал, орны хүрэлцээ, эм, тарианы тасалдал, эрчим хүчний доголдол, шатахуун түлшний хомсдол, хүнс тэжээлийн гачигдал, бизнесийнхний дампуурал, иргэдийн ядуурал, Улаанбаатарын уушги “базсан” өтгөн хар утаа гээд ядаж өмнөх жилийнхээс сайжирсан, зассан, тодорхой аюулд бэлдсэн, сэлбэсэн зүйл Монголд үнэндээ алга
| ОМИКРОНООР ДАЛАЙЛГАН ТОМРОХ ЦАГ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |