• Өнөөдөр 2025-05-18

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар гүйцэтгэнэ

2022-01-06,   724

    Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ.  Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон байна.
 
 Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр одоогийн Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг тус тус томилж, ажиллуулахаар болжээ.
 
 

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар гүйцэтгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188