Мэргэжлийн нэгдсэн холбоодын анхдугаар форум боллоо. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуйн эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” 2021 оны арванхоёрдугаар сард байгуулагдаж, мэргэжлийн холбоодыг нэгтгэн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тус зөвлөл өнөөдөр анхны форумаа Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, төрийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд, 17 гишүүн холбооны төлөөлөл болон 120 гаруй бизнес эрхлэгчид, ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Шадар сайд С.Амарсайхан тус форумыг нээж хэлсэн үгэндээ “Цар тахал бидэнд том сорилт учруулахын зэрэгцээгээр том зорилт тавьж ажиллахыг шаардаж байна. Тахлын улмаас улс орнуудын хил гааль дээр асуудал үүсэж, экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тасалдал гарч байгаа нөхцөлд эх орны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх боломж бүрдэж байгааг та бүхэн анхаарч чанар, стандартад илүү нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээг хангах нь чухал юм. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх бодлого гарган зургаан зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Үүний нэг болох хилийн боомтуудын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид боомтуудын тоог нэмэгдүүлж, чөлөөт бүсийн хөгжлийг урагшлуулна. Мөн эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд байгальд ээлтэй цахилгаан станц барьж, дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хөрш орнуудад эрчим хүч экспортлохоор төлөвлөж байна.
Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тендерийн шалгуурт хамгийн бага үнийн шалгуур нэрийн дор албан тушаалтны цүнхний компаниуд ордог, ажил хийдүүлдэг, чанаргүй гүйцэтгэдэг байдлыг болиулж, чанар стандартыг гол шалгуур болгоно.
Төрийн хяналт шалгалт авлигын хэрэгсэл байх ёсгүй учраас Хяналт шалгалтын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой саналууд гарган ажиллаж байна.
Мөн төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, стандартыг цөөлөх, төрийн давхардсан чиг үүргийг халах, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана. Форумаас гарсан ажил хэрэгч, бодит саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэхэд салбар хариуцсан Шадар сайдын хувьд анхаарч, та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.
| С.АМАРСАЙХАН: Төрийн хяналт, шалгалт авлигын хэрэгсэл болох учиргүй |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |