УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийг сэргээх 10 их наядын төгрөгийн цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна. Танилцуулгатай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Засгийн газар, Төв банк хоёр нэг "хөнжилд" удаан хугацаагаар орж болохгүй. Үерхэл хугацаатай байх ёстой. Та бүхэн энэ талаар ямар бодолтой байна вэ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх талаар ямар байр суурьтай байгаа. Ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын үг яриа зөрсөн.
Хоёрдугаарт, манайх гурван боомтоос, гурван түүхий эдээс эдийн засаг нь хамааралтай. Гэтэл чоно борооноор гэгчээр зарим хүн дураараа дургиж байна. Замын-Үүд Эрээний чиглэлд 14 галт тэрэг өдөрт гарч, дөрөв нь төмрийн хүдэр гаргаж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд бараа таваараа оруулж ирж чадахгүй, авлига цэцэглэж байна. Цар тахлын үеийн авлигаас 10 дахин их авилга өгдөг болсон гэнэ. Их авлига өгсөн нь галт тэргээ явуулж байгаа юм байна. Төмөр зам энэ дээр ямар бодлого барьж байна вэ.
Гуравдугаарт, цар тахлын үед 1059 тоглолт бэлтгэсэн гэнэ. "Карентин 14", "Ковидгүй зун" гээд гараад л байсан. Үүнийг улсын төсвөөс хийгээгүй гэж байсан. Гэтэл төсвөөс хийсэн юм биш үү.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: Цахим контент дээр төсвөөс мөнгө гараагүй. Соёлын сайдын багцад яаж зохицуулалт хийснийг яамнаас нь тодруулах нь зөв байх. Ипотекийн зээлийг зургаан сараар сунгасан. Энэ зээлийн Монголбанк, Барилга хот байгуулалтын яам хэрэгжүүлдэг. Сангийн яам энэ зээлийг авахад хүндрэлтэй гэдэг байр суурьтай байдаг.
Соёлын дэд сайд М.Батбаяр: 10 их наядын төлөвлөгөөний дагуу манай яамны хариуцах гурван асуудал байсан. Нийгмийн сэтгэл зүйг дэмжих хүрээнд найман контент бэлтгэсэн. 10 их наядын хөтөлбөрөөс мөнгө зарцуулаагүй. Харин Наадам контентийг бэлтгэхэд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хөрөнгөөс зарцуулсан. 980 сая төгрөг гаргасан.
| Б.ЭНХБАЯР: Цар тахлын үед хийсэн 1059 тоглолтыг улсын төсвөөс санхүүжүүлсэн юм биш үү |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |