• Өнөөдөр 2025-05-18

З.МЭНДСАЙХАН: Хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж нээгдлээ

2022-01-04,   772

        Монгол Улс БНХАУ руу улаанбуудай экспортлох эрхтэй болсон талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлжээ.
 
      Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулж "Хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортолно. 2021 онд тооцоо судалгаа гарган, БНХАУ-ын талтай хэд хэдэн удаагийн уулзалтыг амжилттай хийсний дүнд манай улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломжийг нээлээ. Монгол Улсад жилд 943 мянган тн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын хүнд үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ" гэжээ.

З.МЭНДСАЙХАН: Хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж нээгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188