• Өнөөдөр 2025-05-17

АН-д үүрээ зассан эрх баригчдын “тавиул”

2022-01-03,   851

       Сүүлийн хагас жил шахуу нэгдсэн ирцтэйгээр хуралдаж чадахгүй, ганцхан гишүүнтэй хуралддаг болсон УИХ-ын АН-ын бүлгийн асуудал өнөө хэр нь цэгцрээгүй байна.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах товтой байсан. УИХ дахь МАН-ын Бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатарын танхим”-д өглөөний 10:00 цагт хуралдсан. Харин УИХ дахь АН-ын Бүлгийн хурал “Их эзэн Чингис хаан танхим”-д болсонгүй.
      Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Д.Ганбатад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд итгэл үзүүлэлгүй огцруулснаас хойш өнөөдрийг болтол нэгдэж хуралдаж чадахгүй байгаа нь Парламент дахь сөрөг хүчний хүчийг сарниулах гэсэн эрх баригчдын оролдлого гэлтэй. Учир нь УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат нь өнгөрсөн онд Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээсээ нууцаар эрх баригчидтай уулзан Засгийн газраас гурван сайдын суудал шаардаж яваад Бүлгийн гишүүддээ баригдаж шившигээ дэлгэсэн билээ. Энэ хариуцлагагүй үйлдлээсээ болж УИХ-ын гишүүн Д.Ганбат Бүлгийн даргаасаа огцорсон ч одоог хүртэл бүлгийн даргын өрөөндөө шигдэн, ганцаараа бүлгийн хурал хийж, өөрөөсөө асуулт асууж өөрөө хариулж яваа билээ. Тэгэхээр АН-ын бүлэг УИХ дахь сөрөг хүчний ажлаа өөдтэй хийж чадахгүй байгаагийн цаад учиг нь эрх баригчдын “тавиул” болчихоод яваа УИХ-ын гишүүн Д.Ганбат болж таарав.
 

АН-д үүрээ зассан эрх баригчдын “тавиул”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 15:08:20
    Ддд: Сайхан худлаа юм мөнгө авч бичих юмаа бүлэг хуралдаад л явж байгаа цогтгэрэлийг намын даргад бүртгэхгүй гэсэн чинь бүлгийн дарга болоё гээд хэвлэлийн хурал хийсэн увсчуудад ямар өртэй юм бэ АНам мөнгө өгч байхад аятайхан юм бичихгүй дээ Ганбат сайн ажиллаж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 18:28:03
    njut;: Ийм юмнуудаас бүрдсэн хэдэн нөхдийн нийлбэрийг АН гэх үү? гай нь ирээгүй бол гайгүй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 17:36:19
    Б: Ийм бүтэхгүй новшнуудыг сонгожээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 16:47:48
    эба: энэ Ганбат ална увайгүй хүүр шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188