• Өнөөдөр 2025-04-26

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

2022-01-03,   405

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдах тов гаргажээ. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас эхлэх бол  Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
 
Ажлын хэсгийн хуралдаан
  • 09.00 цагаас Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд
  • 14.00 цагаас Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд болно. 

УИХ дахь намын бүлгүүд хуралдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188