Монгол Улсын дээд шүүхэд 2021 оны арваннэгдүгээр сарын 10-наас хойш арванхоёр дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой нийт 14 албан бичиг, хүсэлт иржээ.
-2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Б.Ган-Очирын хүсэлт
-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг улс төрийн намын цахим бүртгэлд хэзээ бүртгэж, хэзээ хассан бөгөөд тус хугацаанд Ц.Тувааныг намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх эсэх талаар тайлбар өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг
-2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Ардчилсан намын даргаар сонгогдож, ёсчлон батламжлагдсан О.Цогтгэрэлээс тайлбар, санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Б.Ган-Очирын хүсэлт.
2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд намынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг Улсын дээд шүүхийн тогтоолуудад үндэслэн явуулж, ханган биелүүлснээ хууль зүйн хувьд нотлох зорилгын хүрээнд нэмэлт тайлбар гаргасан талаар Б.Ган-Очирын албан бичиг
2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ардчилсан намын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт
2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ц.Туваан нь Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байх хугацаандаа намыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх талаар тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны арванхоёрдугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай Д.Ганбатын хүсэлт
2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 16-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 17-ны 17:26 минутад Улсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 17-ны 17:26 минутад 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Онц их хурлаас гарсан шийдвэр намын эрх бүхий байгууллагын албан ёсны байр суурь, намын дотоодод ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн агуулга бүхий Б.Ган-Очирын албан бичиг ирсэн байна.
| ДЭЭД ШҮҮХ: Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг ирсэн |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |