Шинэ он гарахад хэдхэн цаг, минут дутуу байна. Найман настай балчираас 80 настай буурай хүртэл он солигдох торгон мөчийг тэсэн ядан хүлээж буй. Бид шинэ Ерөнхийлөгчтэй шинэ оноо угтах гэж буй учир баярын ширээнийхээ ард догдолж, хүлээж, баярлаж суух нь гарцаагүй биз ээ. Үүнээс гадна “Ерөнхийлөгч ямар нэгэн бэлэг барих байх. Чухам ямар бэлэг барих бол” гэсэн таамаглал, хүлээлт, горьдлоготой тэсэн ядан хүлээж суугаа нь нууц биш. Харин Ерөнхийлөгчийн ард түмэндээ өгөх бэлгийн богцод “Цалингийн зээл тэглэх” бэлэг байгаа гэх бор шувуу нисээд хэд хонолоо. МАН-ын бүлгийн гишүүдийн групп чатаар дээрх мэдээлэл задарч, иргэдийг баахан сандаргалаа. Зээлгүй иргэд нь зээл авах гэж, зээлтэй иргэд нь зээлээ нэмж авах гэж сүүлчийн хэд хоног банкуудын ачаалал, байгууллагынхаа бичиг цаасны ажлыг нэмэгдүүлсэн сурагтай.

Өмнөх Ерөнхийлөгчид шинэ жилийн баяраар ямар бэлэг барьж байсан тухай эргэн сануулъя. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1997 онд төрийн тэргүүнээр ажиллаж байв. Тус хугацаанд шинэ жилийн баяраар ямар нэгэн бэлэг, амлалт өгч байгаагүй. Харин 1990-ээд оны эхэн үеийн нэгэн шинэ жилээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж хэлээд учиргүй шүүмжлүүлж байсан гэдэг. Тухайн үед ард түмний амьдрал нийтээрээ ядруухан, шинэ жил гэдгийг ч тэмдэглэж мэддэгүй, чаддаггүй өнгөрөөдөг байжээ.
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 1997-2005 онд төрийн тэргүүнээр сонгогдож, ажилласан. Тус хугацаанд шинэ жилийн мэндчилгээндээ ямар нэгэн амлалт, бэлэг өгч байгаагүй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005-2009 онд төрийн тэргүүнээр ажилласан. Тэрбээр 2009 оны шинэ жилээр “Үндэсний хөгжлийн цогц бодлого биежин хэрэгжих, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр бодит ажил хэрэг болох, ард түмэн “Эх орны хишиг”-ийнхээ дээжийг хүртэж, төрийн алба шинэ хуулийнхаа дагуу цэгцэрч төлөвших их үйл хэргийн он болох учиртай. Монгол Улсынхаа сайн сайхан ирээдүй, монгол хүн бүрийн элбэг хангалуун, амгалан тайван, аз жаргалтай амьдралын төлөө Монгол Төрийн тэргүүн би хоёргүй сэтгэлээр Та бүхэнтэйгээ хамтран хичээн зүтгэсээр байх болно” гэдгээ илэрхийлж байжээ.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдож, 2009-2017 онд төрийн тэргүүнээр ажиллаж байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх он жилүүддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ сүү барьж, баярын үгээ хэлдэг жишгийг төрийн тэргүүнээр найман жил ажиллахдаа хэрэгжүүлсэн юм.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож, 2017-2020 онд төрийн тэргүүнээр ажилсан юм. Тэрбээр тус хугацаанд төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа 2020 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх амлалт өгч, хэрэгжүүлсэн. Тодруулбал, "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна" гэсэн юм.
Монголчууд жил бүр Ерөнхийлөгчөөсөө бэлэг аваад байдаггүй ч 2020 онд “Ахмадын тэтгэврийг нэг удаа тэглэнэ” гэх амлалтаас хойш хоёр дахь жилдээ бэлэг, амлалт горьдож сууна. Ерөнхийлөгчөөр ажиллаад зургаан сар болж байгаа У.Хүрэлсүх ямар бэлэг барих бол, тэр иргэддээ ямар амлалт өгч, баярын хундагаа тулгах бол гэсэн хүлээлт зээлтэй иргэдийн сонирхолыг бүүр ч их төрүүлж байна. Эсвэл зүгээр л уламжлалт ёсоор мэндчилгээ дэвшүүлээд өнгөрөөх үү.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх он солигдох мөчид ямар амлалт өгөх вэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |