• Өнөөдөр 2025-05-17

Цар тахлын хуулийг сунгахыг Байнгын хорооны гишүүд дэмжив

2021-12-28,   395

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. 
 
Хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 
 
Засгийн газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.
 
Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэхэд асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцов.     
 
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс  Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. 
 
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Цар тахлын хуулийг сунгахыг Байнгын хорооны гишүүд дэмжив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188