• Өнөөдөр 2025-05-17

Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2021-12-24,   969

       УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар тус хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 
 
     Манай улсад дунджаар 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж долоон жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа аж. 
 
     Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.
 
    Тэгвэл тус хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан таван жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлуулах талаар тусгажээ. 

Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 16:22:44
    Санжаадорж Доржханд: би худалдаанд 1970 оноос 1998 он хүртэл ажилж байгаад тэтгэвэрт гарсан 8 дугаар 5жил шагнуулж байсан одоо 350 мянга тэтгэвэр тогтоосон энд би гомдолтой явдаг 500 болгохийг хүсэж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 13:00:21
    naraa: demjigdeed hyrdan herejjeesei de
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188