Шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноогоод байгаа билээ.
Олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны төгсгөлд Монгол Улсын прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл хэргийн чинь төлөө энэ хэрэгт яллаж байна” гэж хэлсэн. Дээрээс ирсэн тушаал биелүүлэгч өрөвдөлтэй тэр хүнд ингэж хэлэхээс өөр үг олдоогүй биз. Учир нь миний аавд, миний ахад хийсэн нэг ч буруу зүйл байхгүй. Миний аав Монгол Улсыг ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улс болгон хөгжүүлэх олон жилийн тэмцлийнхээ хугацаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ улсын ардчилал, эрх чөлөөнд халдахыг завдсан хэнтэй ч шударгаар тэмцсээр ирсэн. Аавын минь хувьд Монгол Улсын хараат бус дархан байдал юунаас ч эрхэм, хамгаас үнэ цэнтэй зүйл нь. Гэвч энэ улсын сайн сайхан ирээдүйд занал хийлэгч, ардчиллыг үзэн ядагч, ард түмнийг ядуу тарчиг байдлаар барьцаалан зөвхөн өөрийн атгаг хүслээ гүйцэлдүүлэгч, хомхой шуналт сэтгэлтэй хүмүүс аавыг минь огт хийгээгүй хэргээр гүтгэн доромжилж шоронд хорилоо. Тэдгээр мунхаг хүн аавыг минь шоронд хийснээр санасандаа хүрсэн мэт бодож суугаа байх. Тэгвэл та нарын балчир ухаан дэндүү тэнэг буруу сэтгэж байна даа гэж хэлье. Миний аав шиг ховорхон төрөх зоригтон ийм зүйлд нугардаггүй, хугардаггүй юм шүү. Монголын ардчиллыг өөрийг нь, үр хүүхдийг нь, удам судрыг нь доромжилсны төлөө аав минь та нар шиг новшийн хүмүүсийн нүглийг нүдээр чинь гартал тэмцэх болно. Ардчиллын үнэ цэнийг ойлгож мэдэрсэн ард түмнийг дарангуйлж, эрхшээлдээ байлгаж чадна гэж бодож байгаа бол ядарсан, ядуу энэ хүсэл хэзээ ч биеллээ олж байгаагүйг энэ улсын, энэ дэлхийн түүхээс хараарай.
Амин хувиа бодсон шуналт бузрын хүсэл чинь одоо биелсэн мэт санагдаж сагсуурч байгаа та нарт дахин хэлэхэд үр чинь үлддэг хорвоо шүү. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр энэ бүх хэргийн үнэн нь тодрох болно. Тэр үед та нарын гэм нүгэл ил болж үр удам чинь та нарыг жигшин зэвүүцэж, тэд бүгдийн өмнө толгой гудайн гунигтайгаар амьдрах болно шүү гэдгийг тахир дутуу ухаандаа дахин дахин санаарай.
Миний гэр бүл аавынхаа гэм буруугүйг нотлох хүртэл хуулийг дээдлэн тэмцэх болно. Аавын минь гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатган нэр хүндийг нь сэргээж чадах ХАРААТ БУС, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭГЧ, ШУДАРГА шүүх засаглал энэ улсад байгаа гэдэгт ч эцсээ хүртэл бид итгэх болно.
Амаргүй энэ үед гэр бүлд минь асар их сэтгэлийн тус дэм, урам зориг хайрлаж, дэмжиж, хүндэтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, аавын минь төлөө тэмцэж байгаа сайхан сэтгэлтэй, ухаант олон мянган хүмүүст сэтгэлийн гүнээсээ талархаж байна. ШУДАРГА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛАХ БОЛНО” хэмээн бичжээ.
| Э.БАТ-ҮҮЛИЙН ОХИН Б.ХУЛАН: Прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого, үйл хэргийн чинь төлөө яллаж байна” гэж хэлсэн |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |